Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ӨНӨӨДӨР 18:00 цагт дуусна

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусах гэж байгаа тул Ерөнхий боловролын сургуулийг энэ онд төгсөгчид болон өмнөх оны төгсөгчид амжиж бүртгүүлээрэй.  Та Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлж амжаагүй бол www.eec.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгүүлэх боломжтой. Хэрэв та бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр таны бүртгэл баталгаажих болохыг анхааруулж байна.  Бүртгэл хаагдсан тохиолдолд нэмэлт бүртгэл хийхгүй, хичээл нэмэхгүй. Тиймээс өнөөдрийн дотор  хичээл сонголтоо хийж, төлбөрөө төлөн бүртгэлээ баталгаажуулна уу. Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:  Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад … Continue reading Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ӨНӨӨДӨР 18:00 цагт дуусна